БИДНИЙ ТУХАЙ
|
Компанийн мэдчилгээ
Эрхэм хүндэт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхнийхээ амар амгаланг айлтган мэндчилж байгаадаа таатай байна. Манай компани нь Монголын Хөрөнгийн зах зээл дээр үйл ажиллагаа явуулж буй ууган компаниудын нэг бөгөөд 2004 онд андеррайтер, 2007 онд хөрөнгө оруулалтын зөвлөхийн үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг авснаар хөрөнгө оруулалтын зөвлөх, андеррайтер, брокер, дилерийн үйл ажиллагааг цогцоор нь явуулж байгаа цорын ганц компани болсон.
Бид хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч, харилцагчдынхаа төлөө гэсэн чин сэтгэлээр үйлчилгээгээ тав тухтай стандартын орчинд түргэн шуурхай, чанартай үзүүлсний үрээр өнөөдөр 120 мянга гаруй харилцагчтай боллоо.
Ингээд нийт харилцагч, хөрөнгө оруулагч, хамтран ажиллагч та бүхний сонголт тань мэргэн байж, та бидний хамтын ажиллагаа өргөжин тэлж, бизнес тань цэцэглэн хөгжинө гэдэгт итгэлтэй байна. /
2009-08-06 /
|
|
| МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ
...бусад |
|
“MGL T Travel” ХХК-ийн захирал Х.Энхтүвшин: Манай улсыг зорих жуулчдын тоо жил ирэх тутам цөөрч байна
[2009-08-10]
-Хэд дэх жилдээ энэ төрлийн бизнес эрхэлж байна?
-Бид 1997 оноос эхлэн аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна. Харин 2006 оноос олон улсын аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байна. Гадаад, дотоодын жуулчдыг эх орныхоо түүх, соёл, дурсгалт газрууд, хүний rap хүрээгүй онгон дагшин байгальтай танилцуулах төрөлжсөн аяллыг зохион байгуулж байна. Мөн монголчуудыгаа аялал, жуулчлал өндөр хөгжсөн Зүүн өмнөд Азийн орнууд, эртний Ромын эзэнт гүрний нутаг дэвсгэр болох Турк, Европ, хөрш ОХУ, Хятад зэрэг оронд жилийн дөрвөн улирлын турш урт, богино хугацааны аялал зохион байгуулж байна. ...
... бусад
| |
|
|
"Их торгоны замаар" олон улсын аялал эхэллээ.
[2009-08-07]
Энэ оны хоёрдугаар сард БОАЖ-ын сайд Л.Гансүх болон Халимагийн Засгийн газрын дарга В.Синглеев нарын гарын үсэг зурсан аялал жуулчлалын салбарт хамтран ажиллах тухай хэлэлцээрийн дагуу Оросын алдарт аялагч Федор Конюховын ахалсан “Их торгоны замаар” олон улсын экспедицийн аялал 5-р сарын 13-ны өдөр Улаанбаатараас эхэллээ. Аяллын экспедицийг бэлтгэх ажлыг Халимагийн Засгийн газар болон Монгол Улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яамтай хамтран хангаж, хамтрагчаар “Бергамо” компани ажиллажээ. Ирэх 10 дугаар сард Халимагийн нийслэл Элиста хотод өндөрлөх морь, тэмээн аялалд Халимагийн талаас 7, Монголын талаас тогооч, эмч, хөтөч, хамгаалагч нийлсэн 12 хүн оролцож, 20 тэмээ, 30 мориор хөсөг хийх юм байна. Аяллын багийг усан замаар дэлхийг дөрвөнтээ тойрсон Оросын нэрт аялагч Федор Конюхов ахлах юм.
... бусад
| |
|
|
|